Нийт хандалтын тоо

Мэдээний архив

Powered by Blogger.

Smile

нэгэн залуу явж байгаад электрон барааны дэлгүүрт ороод учиргүй хадаг дэлгэн өнгө оруулдаг нь танайд байна өмсөж хэрглэдэг нь надад байна энэ 2ийг нийлүүлбээс......гэтэл худалдагч хүүхэн нь та ямар сонин хүн бэ намайг тайван орхи би гэр бүлтэй хүн хэн дуртай гуйсанд нь бэр болж явдаггүй гэв. Гэтэл залуу ихэд гайхан та юу яриад байна аа би тань шиг хүнийг гуйх залуу биш зүгээр наад лангуунийхаа ард байгаа угаалгийн машинааа өгөөдөх гэжээ. Воовка цонх буд. Май будаг багс. Би өрөөндөө байж байя. Удалгүй Вовка орж ирээд Багшаа цонхыг будаж дууслаа, рамыг нь будах уу? Íýã áèçíåñìýí çàëóó ºã뺺 àæèëäàà àëõàæ ÿâòàë íýã ñîãòóó íºõºð øàëáààãàíä õýâò÷èõñýí Óëààíáààòàðò 09 öàã ãýæ áàéíà ãýíý Ìàíü ýð öàãàà õàðòàë íýýðýý 9 áîëæ áàéíà ãýíý ªäºð öàéíû öàãààð ãýðòýý õàðü÷èõààä áóöàæ ÿâòàë íºãºº ñîãòóó ÿã òýð ãàçðàà ÓÁ-ò 14 öàã ãýæ áàéíà ãýíý Öàãàà õàðòàë 2 áîëæ áàéíà ãýíý Îðîé íü àæëàà òàðààä õàðèõ ñàíààòàé ÿâæ áàéòàë íºãºº íºõºð ÷èíü ÓÁ-ò 18 öàã ãýýä ë õàøãèð÷ áàéíà ãýíý Ìàíü õ¿íèé ñîíèó÷ çàí õºä뺺ä -Òà ÿààæ èíãýæ öàãèéã õýëæ ÷àäàæ áàéíàà ãýõýä Ýíý øèã àìàðõàí þì õàà áàéíà ÷è íààø èðýý òýãýýä ìèíèé äýðãýä õýâò ãýæýý Ìàíü ýðèéí ñîíèó÷ çàí íü äèéëñýí òóë øèíýõýí êîñòþìààðàà øàëáààãàíä ñîãòóóòàé çýðýãöýýä õýâòýæ -çà õàðæ áàéãàà áèçäýý ãýõýä òºâ øóóäàíãèéí äýýä öàã õàðàãäàæ áàéâ ãýíý

2011-03-15

Мөнгөтэй холбоотой эмэгтэй хүний гаргадаг 10 алдаа


Мөнгө, карьер, бизнес бол эрчүүдийн “тоглоом”. Харин хүүхдүүд ямар ч тооцоогүй дэлгүүр хэсэх дуртай. Тэд тэгж л ядаргаагаа тайлдаг. Тэгэхээр бүсгүйчүүдийн мөнгөтэй холбоотой гаргадаг 10 алдааг энд дурдъя. Дор дурдсан мэдээлэл судлаачдын дүгнэлт дээр тулгуурласан юм шүү.
1. Хэвшсэн ойлголт
Та үзэг цаас аваад хүүхэд ахуй үеэс өнөөг хүртэл бүх л амьдралын туршид мөрдөж ирсэн хэвшмэл ойлголтуудаасаа жагсаан бичээрэй. Энэхүү жагсаалтын хамгийн түрүүнд мөнгө олох, “арслан заан ангуучлах” нь эр хүний ажил, харин хүүхдээ өсгөх, хоол хийх нь эмэгтэй хүнийх хэмээн бичигдэх байх. Тэгвэл орчин цагт гэр бүлийн хоёр, хоёулаа ажил эрхлэх шаардлагатай болсон гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Эмэгтэй хүн тав тухыг бүрдүүлдэг ч “гар, толгой хоёроо зэрэг ажиллуулах” шаардлагатай гэдгийг мартаж болохгүй.
2. Хан хүүг хүлээх
Олон залуу бүсгүйчүүд ажлаа түр зуурын үзэгдэл мэтээр ойлгодог. Тэд хөнгөхөн амар жимэр амьдарч, бүх л цалингаа хувцас, гоо сайхны хэрэгсэлд зориулж, мөрөөдлийн хан хүү нь гэнэтхэн тэнгэрийн хаяанаас гараад ирчэх мэт хүлээж суудаг. Тэгвэл өнөөгийн ертөнцөд сайн дурын ивээн тэтгэгч нар улам бүр цөөрч, ихэнх эрчүүдийн харц амжилт дүүрэн эмэгтэйчүүд дээр тусах болсон.
3. Эр хүний хувиа хичээсэн занг өөгшүүлэх
Эр хүний хувиа хичээон, бардам зангийг нь хөндөхөөс эмээн, гэр бүлийн санхүүгийн асуудлыг зөвхөн түүнд л хариуцуулдаг. Харин танаас илүү зохицуулж чадна гэдэгт итгэлтэй байж чаддаг уу? Энэ асуултыг өөртөө тавьж, эрэгцүүлж бодох хэрэгтэй юм шүү.
4. Санхүүгийн асуудлаа хэлэлцэлгүйгээр хамтын амьдралаа зохиох
Гэр бүл болохдоо хэлцэл хийх тухай ойлголт манайд байдаггүй. Гэр бүлийн хүнтэйгээ санхүүгийн асуудлаа хэрхэн удирдах, үүрэг хариуцлагаа хэрхэн хуваарилах талаар ярилцаж, тохиролцох нь утгагүй хэрэг гэсэн ойлголт түгээмэл байдаг. Магадгүй үүнээс болж, гэр бүлээ цуцлах үед эмэгтэйчүүд амьдралын ямар ч баталгаагүй үлддэг тохиолдол элбэг байдаг талтай.
5. Өөрийн санхүүгийн байдлын талаар ойлголтгүй явах
Та хэр хэмжээний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгөтэй байгаа вэ? Та хэр хэмжээний орлого олдог, орлогын ямар ямар эх үүсвэртэй байдаг вэ? Хадгаламжиндаа хэр зэрэг мөнгө хуримтлуулсан бэ гээд өөрийн хөрөнгө санхүүгийнхээ талаар хэр ойлголттой байгаагаа тодорхойлох хэрэгтэй.
6. Санхүүгийн мэдлэгээ үл хайхрах
Санхүүгийн үйл ажиллагааг хэрхэн хөтлөх талаар бичсэн олон мянган ном товхимол, интернет-сайтууд байдаг. Эдгээрийг нямбай судалж, анхан шатны боловч ойлголттой болчихвол өөрийн санхүүгийн хамааралгүй амьдралдаа бүрэн итгэл олж авч чадна. Та аль ч улсад амьдардаг бай ямар ч настай байсан өөрт хэрэгтэй мөнгийг олж чадна.
7. Хөрөнгө оруулалттай хамт хураах
Мөнгийг хураах биш харин өсгөж хадгалах хэрэгтэй. Мөнгийг эргэлдүүлэх хэрэгтэй. Сард зуун мянгыг зориулахад хэдэн жилийн дараа та багагүй мөнгөний хуримтлалтай болно. Хамгийн бага хэмжээгээр оруулсан ч голох хэрэггүй. Америкийн анхны хар арьст саятан эмэгтэй С.Ж.Уокер Өмнөдийн тариалангийн талбайд хэдхэн центээр ажиллахаас гараагаа эхэлж байжээ.
8. Тооцоогүй шопинг
Маргааш нь юу ч үгүй болтол шопинг хийдэг зуршилтай бүсгүйчүүд цөөнгүй бий. Моод хөөгч бүсгүйчүүд зарим үед сэтгэл хөдлөлдөө автан ямар ч утгагүй худалдан авалт хийдэг. Хэдэн сарын дараа хэнд ч хэрэггүй зүйлсээ хэрэглэсэн ч юмгүй хаяцгаадаг. Энэ бол сэтгэл санаагаа өргөх, уйтгараа тайлах нэг л арга.
9. Тоглохын төлөө тогло
Аливаа зүйлд эрчүүд ялах гэж тоглодог бол эмэгтэйчүүд зөвхөн оролцохын төлөөж тоглодог. Иймд амжилтын төлөө сэтгэж, амжилт гаргана гэсэн итгэлээр “амьсгал”.
10. Хамааралгүй байхын айдас
Бидэнд хамааралгүй, бие даасан эмэгтэй ганцаардах юм шиг санагддаг. Мөн санхүүгийн эрх чөлөө нь фемйнизмээс улбаатай мэт санагддаг. Тэгвэл санхүүгийн эрх чөлөө нь эмэгтэй хүний дур булаам байдалд ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хүссэн амьдралаа бий болгоход бусдын тусламжийг хүлээн олон жил хүлээснээс өөрөө хийсэн нь дээр биш үү.

No comments: