Pages
▼
2011-05-11
2011-05-03
Бодь мөрийн зэрэг
Оршил
Утга уянгыг яруу найрагч бичдэг, уран нийтлэлийг сэтгүүлч бичдэг, улс төрийг гүн ухаантан голчлон туурвидаг боловч энэ гурвыг нэгэн бор хослуулан бүтээгч тун ховор байдаг тул монголчууд ын уран үгсийн чуулганд “Титэм үг” шинэ төрөл зүйр болон орж байна. Бүгд тавь гаруй “титэм үгээс ” бүрдсэн бөгөөд нэгж бүр нь биеэ даасан эдгээр улс төр, утга уянгын чамин шигтгээнүүдийг зөвхөн нэр буюу гарчгийг нь уншихад юу хэлэх гээд байгаагаа шууд илэрхийлэх онцлоготой байна. Тавиад титэм үгэндээ зуугаад мэргэдийн үгийг (өрнөдийн) Демосфен, Цицерон, фейербах, Дантенэгээс эхлээд дорнын Күнз, Мэнз, Тагор, Абуль фарадж, Инжиннааш, Нацагдоржийг хүрэл ишлэл болгон дурдсан нь энэ номын бас нэг онцлого юм. Авьяасны хэт цахилга биш. Тэрээр Монгол ухаан, Монгол суртал, Монгол араншин, Даяаршин дангааршиж, дангааршин даяаршихын учир зэрэг бүтээлүүдээрэй олны анхаарлийн төвд хэдийнээ орсон содон бичлэг, нарийн сэтгэлгээтэй нэгэн болон тодорсон болой. Ард түмэн БАГАБАНДИЙГ улсын Ерөнхийлөгчөөр гурав дахиа сонгох бололтой байсан хэдий ч нэгэнт тогтоогдсон хууль эрхэмжийн заалтад захирагдан суухад хүрсэн билээ. БАГАБАНДИ тийнхүү эзний албан ээлжтэйн ёсыг дагасан боловч сүүлийн жилүүдэд Титэм үгээрээ улс төрий узэл санааны Ерөнхийлөгчийн
баа үргэлжлүүлсээр ирсний нотолгоог толилуулан бүхий ном өөрөө гэрчилж байна.
баа үргэлжлүүлсээр ирсний нотолгоог толилуулан бүхий ном өөрөө гэрчилж байна.